ИЗРАИЛ ҮСЛЭГ ЭДЛЭЛ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН АНХНЫ УЛС БОЛЖЭЭ

2021-06-14  

 Израил хувцас үйлдвэрлэлийн зорилгоор ангийн үс худалдаалахыг хориглосон анхны улс болжээ.

Энэ талаарх баримт бичигт тус улсын Байгаль орчны сайд Гила Гимлиэль гарын үсэг зурсан байна. “Jerusalem Post” сонины мэдээлснээр, хориг зургаан сарын дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

 “Үслэг эдлэлийн салбар дэлхий даяар хэдэн зуун сая амьтныг үхэлд хүргэж, амьтдад үгээр хэлэхийн аргагүй харгислал, зовлон авчирч байна. Амьтны үс, арьс ширийг хэрэглэх нь ёс суртахуунгүй хийгээд хэрээс хэтэрсэн явдал юм” хэмээн тэрбээр хэлжээ.

Ийм шийдвэр гаргаснаар Израилийн загварын зах зээл байгаль орчинд илүү ээлтэй болно гэж найдаж буйгаа Гимлиэль мөн илэрхийлэв.

Идэвхтнүүд амьтны арьс үсийг ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг 2009 оноос хойш дэмжин сурталчилжээ. Тэдний үйл ажиллагааг Израилчуудын 86 хувь нь дэмжсэн байна. 

 

Эх сурвалж: ИЕРУСАЛИМ. /Lenta/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?