КИМ ЖӨН УН БНАСАУ АНУ-ТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД Ч, СӨРГӨЛДӨХӨД Ч БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2021-06-18  

БНАСАУ АНУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд ч, сөргөлдөхөд ч бэлэн байх ёстой гэж тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гурван өдрийн бүгд хурлын ээлжит хуралдааны үеэр мэдэгджээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч АНУ-ын талаар баримтлах бодлогын стратеги, чиглэлийг тодорхойлсон байна. Ким Жөн Ун мөн "нэр төрөө хамгаалах", улс орны “хөгжлийн үр шимийг хүртэх", "улс орны энх тайван, аюулгүй байдлыг найдвартай баталгаатай" байлгахын тулд "яриа хэлэлцээ, сөргөлдөөнд хоёуланд нь бэлэн байх" шаардлагатайг онцлон тэмдэглэлээ гэж KCNA мэдээлжээ. Ингэхдээ Ким Жөн Ун ялангуяа сөргөлдөөнд бэлэн байх шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын удирдагч мөн "Солонгосын хойгийн байдалд тогтвортой хяналт тавихын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэжээ. "Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх нам, засгийн зарчмуудыг болоод гадаад бодлогын байр суурийг таниуллаа" гэж KCNA агентлаг мэдээндээ онцолсон байна.

 

Эх сурвалж: ПЁНЬЯН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?