АНУ ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ ГАРГАН АВАХАД ОЛОН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗОРИУЛНА

2021-06-18  

АНУ “COVID-19” болон шинэ цар тахал дэгдээж болзошгүй бусад вирусний эсрэг эмнүүдийг гарган авахад 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи мэдэгджээ.

Тэрбээр пүрэв гарагт Цагаан ордонд болсон Вирусийн эсрэг хөтөлбөр нэртэй үйл ажиллагааны үеэр энэ талаар мэдээлжээ. Энэхүү хөтөлбөр нь коронавирус болон эрүүл мэндэд аюул учруулах бусад вирусээс үүдэлтэй шинж тэмдэгүүдийг арилгах шинэ эмнүүдийг гаргах авах судалгааг дэмжинэ.

Иймээс одоогоор судлаачдын гарган авахаар ажиллаж буй “COVID-19”-ийн эмнүүдийн хувьд эмнэлзүйн туршилт нь амжилттай болбол 2021 оны эцсээс хэрэглэж эхлэх боломжтой байна. Түүнчлэн 3.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг туршилтыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд зориулах юм.

АНУ “COVID-19”-ийн эмчилгээнд вирусний эсрэг “ремдесивир” эмийг ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Мөн вирустэй тэмцэхэд эсрэг биетийн гурван хослолыг яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Гэвч эдгээр эмийг эмнэлэг болон эмнэлгийн байгууллагад хэрэглэх ёстойгоос гадна логистикийн асуудал тулгарч байгаа ажээ.

Мөн одоогийн байдлаар “AstraZeneca”, “Pfizer”, “Roche” компаниуд вирусний эсрэг эмийг туршиж эхлээд байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?