АНУ-ЫН 16 МУЖ УЛС ХҮН АМЫНХАА ТЭН ХАГАСААС ИЛҮҮ ХУВИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛЖЭЭ

2021-06-21  

 АНУ-ын хүн амын 45.1 хувь нь буюу 149 667 646 хүн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.  

Тодруулбал, Америкийн 16 муж улс хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулжээ. Үүнд, Колорадо, Коннектикут, Хавай, Мэн, Мэриленд, Массачусетс, Миннесота, Нью-Хэмпшир, Нью-Жерси, Нью-Мексико, Нью-Йорк, Орегон, Род-Айленд, Вермонт, Виржиниа, Вашингтон болон Вашингтон хот багтаж байна.

Мөн хүн амынхаа 70 хувийг дор хаяж нэг тун вакцинаар дархлаажуулах АНУ-ын засаг захиргааны зорилтод одоогийн байдлаар 16 муж улс хүрсэн байна. Энэхүү жагсаалтад Виржиниа хамгийн сүүлд нэмэгджээ. Улсын хэмжээнд сүүлийн мэдээллээр, өдөрт 1.2 сая тун вакцин тарьж, 820 318 хүн вакцинд бүрэн хамрагдаж байгаа ажээ. 

 
 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?