КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРТ ЖУУЛЧИД РУУ БААВГАЙ ДАЙРЧЭЭ

2021-06-22  

ОХУ-ын Красноярскийн хязгаарын "Ергаки" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчид руу баавгай дайрч, 16 настай нэг хүүхэд амиа алдаж, нэг хүн шархаджээ.

“13 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан жуулчдын баг руу баавгай дайрч хоёр хүн шархадсаны нэг нь (16 настай хүүхэд) нас барсан” гэж Оросын Онцгой байдлын яамны Красноярскийн хязгаар дахь Ерөнхий газар мэдээлсэн байна.

Онцгой байдлын яамны мэдээлснээр, одоогийн байдлаар аврагчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд жуулчдыг маршрутаас гаргаж байгаа аж.

"Ергаки" цэцэрлэгт хүрээлэн нь Красноярскийн хязгаарын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 342 мянган га талбайтай байна.

 

Эх сурвалж: КРАСНОЯРСК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?