Дэлхийн нийслэл хотууд хөгжлөөрөө ч, санхүүгээр тухайн улсаа " хөтөлж чирч" явдаг. Хөгшин Европын Парис хот бол улсынхаа төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Цэцэглэж буй Бээжин хотын тухайд ярих зүйлгүй. Муу гээд буй Москва хот ч гэсэн ялгаагүй. Тиймээс ийм нийслэл хотын дарга нар тухайн улсынхаа ерөнхий сайдаас ч дутахгүй нэр нөлөөтэй байж чаддаг.
Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дэлхий нийтийн жишгээр бусдыг чирэх биш, харин чирэгдэж, улсын төсвөөс зулгаадаг аж. Хотын дарга нь ч тэр чинээгээрээ нөлөө багатай. Улаанбаатар хотын өр 1.5 их наяд төгрөгт хүрсэн гэж Нийслэл хотын өртэй захирагч Д.Сумьяабазар "гоншигнолоо".
Ийм л хэмжээний, ийм л сэтгэхүйтэй хүмүүс Нийслэл хотыг удирдаж байхад хот түгжрэх, хотын иргэд бухимдалтай байх нь аргагүй. Тэгээд ч өртэй хүнээс их зүйлийг хүлээх, санах хэрэггүй аж. Сумьяабазар, түүний баг хотын түгжрэлийн асуудлыг энэ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэж чадахгүй нь бүр тодорхой боллоо. Хийж чадахгүй, дээр нь ажил хийхгүй буруугаа мөн л бусдад чихэхдээ гаргууд аж.
Монголд нэг томоохон ажил эхлэх гэхээр том гүрнүүд зодолддог. Улаанбаатар хотод метро барих сургаар Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орны томоохон компаниуд өрсөлдөж, ТЭЗҮ боловсруулж, танайд метро барина, танай ажилд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Өөр өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд манайхныг дундаа хийгээд тодорхой улстөрч, бизнесийн бүлэглэлтэй хавсран дарамталж эхэлдэг.
Тодорхой жишээ хэлэхэд, Шинэ нисэх буудлыг Япончууд барьсан. Анх 260 сая ам.доллараар төсөвлөсөн онгоцны буудлын өртөг 2,5 дахин нэмэгдэж, 650 сая орчим ам.долларт хүрчихээд байна. Ийм зүйл л, Метро байгуулахад давтагдах бий гэж болгоомжилж байна гэж тэр хэлэв.
Тэр асуудлыг шийдэх биш, асуудлыг булзааруулж, бурууг бусад руу чихэж байна. Эрх мэдлээ атгачихаад гоншигнож, гомдоллож суух ч гэж дээ..