"MICROSOFT"-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

2021-06-23  

“Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд долларт хүрч, “Apple”-ын дараа энэ үзүүлэлтэд хүрсэн АНУ-ын хоёр дахь компани болжээ.

Зургаадугаар сарын 22-ны мягмар гаргийн арилжааны явцад “Microsoft” 2 их наяд ам.долларын босгыг давж чадсан байна. Тус компанийн хувьцаа 1.2 хувиар өсжээ. Гэвч арилжаа дуусах мөчид хувьцаа нь 265.51 доллар болж буурч, үр дүнгээ бататгахад хэдхэн цент дутжээ. Арилжаа дууссаны дараа зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд долларыг давсан цорын ганц компани нь “Apple” болсон байна.

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2.2 их наяд долларыг давж байна. Тус компани 2 их наяд долларын босгыг 2020 оны наймдугаар сард давжээ. Саудын Арабын нефтийн томоохон компани болох  “Saudi Aramco” 2020 оны есдүгээр сард энэ үзүүлэлтэд хүрч байсан бол одоо 1.9 их наяд доллароос доогуур үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Bloomberg/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?