БАЙДЕН СЕНАТЫН ГИШҮҮДТЭЙ ДЭД БҮТЦЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХӨӨ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

2021-06-24  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт Конгрессын Сенатын танхим дахь хоёр намын бүлгүүдтэй тус улсын дэд бүтцэд хөрөнгө оруулах төлөвлөгөөнийхөө талаар санал солилцоно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв.

Түүний мэдээлснээр, Цагаан ордны өндөр албан тушаалтнууд дэд бүтцийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа хоёр намын бүлгүүдтэй үр дүнтэй уулзалт хийжээ. “Гэрээний үндсэн заалтуудын талаар ахиц дэвшилд хүрсэн. Ерөнхийлөгч маргааш тэдний саналыг биечлэн хэлэлцэхээр Цагаан ордонд урьсан” гэж Жен Псаки лхагва гарагт мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар, Сенатын танхим дахь хоёр намын бүлгүүд 1.2 их наяд долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндсэн заалтуудын талаар тохиролцоонд хүрч чаджээ. Пүрэв гарагт хууль тогтоогчид өөрсдийн саналыг төрийн тэргүүнд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Байден 2 их наяд гаруй долларын өртөгтэй, АНУ-ын дэд бүтцийг шинэчлэх, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх төслийг гуравдугаар сарын 31-нд танилцуулсан билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Дэлхийн II дайнаас хойш ажлын байруудад оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж тэрбээр мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?