ДЭМБ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЗӨВЛӨМЖӨӨ ӨӨРЧИЛЖЭЭ

2021-06-24  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилж, хүүхэд, өсвөр насныханд зориулсан заалт нэмж оруулжээ. Шинэчлэгдсэн хувилбарыг ДЭМБ-ын албан ёсны цахим хуудаст байрлуулсан байна.

“Бага насны болон, өсвөр насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад харьцангуй хөнгөн өвдөж байна. Тиймээс хэрэв тэд коронавируст халдвараар хүнд өвдөх эрсдэлтэй бүлэгт багтаагүй бол өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудтай адил яаралтай вакцинд хамрагдах шаардлагагүй” гэж зөвлөмжид дурдсан байна. Өмнө нь тус байгууллагаас хүүхдүүдэд вакцин хэрэглэх талаар “хангалттай мэдээлэл байхгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.

Зөвлөмжид мөн ДЭМБ-ын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг Pfizer/BioNTech-ийн вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэсэн болохыг онцлон тэмдэглэжээ. Судалгаанаас шинэ нотлох баримт гарч ирэх эсвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бодлогоо өөрчлөх шаардлагатай болсон үед ДЭМБ зөвлөмжөө шинэчилнэ гэж мэдээлж  байна.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Eh survaljiinhaa linkee taviach. 2021-06-30
Zochin:Eh survaljiinhaa linkee taviach. 2021-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?