АНУ АФГАНИСТАНД 650 ОРЧИМ ЦЭРЭГ ҮЛДЭЭНЭ

2021-06-25  

АНУ-ын эрх баригчид цэргүүдийнхээ үндсэн хэсгийг Афганистанаас татсаны дараа 650 орчим цэрэг үлдээнэ гэж  The Associated Press (AP) албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Афганистанд үлдсэн цэргүүд дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах аж. Түүнчлэн АНУ-ын хэдэн зуун цэрэг Туркийн хүчнийхэнд аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор есдүгээр сар хүртэл Кабулын нисэх онгоцны буудалд үлдэж магадгүй байна. AP агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Туркийн удирдлага дор аюулгүй байдлыг хангах илүү албан ёсны ажиллагаа явуулах хүртэл түр зуурын арга хэмжээ байх аж.

АР агентлагийн мэдээлснээр, АНУ-ын болон олон улсын хүчний ихэнх хэсгийг долоодугаар сарын 4 гэхэд эсвэл үүнээс нэг их удалгүй Афганистанаас татна.

Афганистаны хил дээр нөхцөл байдал эрс хурцадсан үед АНУ цэргээ татаж байгаа юм. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг уялдуулах зорилгоор Узбекистан, Тажикистаны Ерөнхийлөгч нар утсаар ярьсан байна. Түүнчлэн Афганистанаас НАТО-гийн цэргүүд гарч байгаа үед бүс нутгийн нөхцөл байдалд онцгой анхаарах хэрэгтэй гэж ОХУ мэдэгджээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?