ХЯТАДАД ТУЛААНЫ УРЛАГИЙН ТӨВД ГАЛ ГАРСНЫ УЛМААС 18 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-06-25  

 Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн Шанцю хотын тулааны урлагийн төвд гал гарсны улмаас 18 хүн амиа алдаж, 16 хүн гэмтсэн гэж Жэчэн хошууны Засгийн газар мэдээлжээ.

Жэчэн хошууны тулааны урлагийн төвд баасан гарагт 3.00 цагийн орчимд гал гарсан бөгөөд галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Гал гарах үед төвд хэдэн хүн байсан нь мөн тодорхойгүй байгаа аж.

Гэмтэж түлэгдсэн бүх хүний эмнэлэгт хүргэснээс дөрвөн хүний биеийн байдал хүнд байна. Одоогийн байдлаар түймрийг бүрэн унтраасан бөгөөд төвийн даргыг хууль сахиулагчид баривчилжээ. Гал гарсан шалтгааныг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?