ОХУ-Д ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУВИЛБАРУУДЫГ БЭЛТГЭХИЙГ ДААЛГАЛАА

2021-06-25  

Бельгийн нийслэл Брюссель хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар холбооны ашиг сонирхолд нийцсэн сэдвээр ОХУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг судлах, мөн ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний хувилбаруудыг бэлтгэхийг ЕХ-ны гадаад бодлогын албанд үүрэг болголоо.

Энэ тухай ОХУ-тай харилцах харилцааны талаарх мэдэгдэлд дурджээ. ЕХ-ны удирдагчид ЕХ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Герман, Францын санаачилгын талаар тохиролцож чадаагүй байна.

“ОХУ-ын цаашдын аливаа хор хөнөөлтэй үйл ажиллагаанд хатуу, уялдаа холбоотой хариу арга хэмжээ авах шаардлагатайг ЕХ-ны удирдагчид онцоллоо. Энэ зорилгоор хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ, түүний дотор эдийн засгийн арга хэмжээ авах боломжийг танилцуулахыг Европын Зөвлөлөөс Европын Комисс болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррельд уриалав" гэж баримт бичигт дурджээ.

Европын Зөвлөл мөн ЕХ-ны ашиг сонирхолд нийцсэн асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа цохон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна, ЕХ-ны удирдагчид Минскийн гэрээг дагаж мөрдөхийг ОХУ-д дахин уриалаад "ОХУ дахь иргэний нийгэм, хүний ​​эрхийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг” дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?