ЧЕХИЙН ЗҮҮН ӨМНӨД НУТГИЙГ ХҮЧТЭЙ ХАР САЛХИ ДАЙРЧЭЭ

2021-06-25  

Пүрэв гарагт Чехийн зүүн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайрч, Словак, Австритай залгаа хилээс холгүй оршдог хэд хэдэн сууринг сүйджээ. 

Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 300 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Австри, Словактай залгаа хилээс холгүй ордог Годонин хот болон долоон суурин байгалийн гамшигт хамгийн их өртжээ.

Чехийн эрх баригчид Бржецлав, Годонин хотуудад онц байдал зарлажээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах ажилд Чехийн өнцөг булан бүрээс ирсэн эмч, гал сөнөөгчид, цагдаа нар оролцож байгаагаас гадна, хөрш орнуудаас туламж илгээжээ. Австри улс эмнэлгийн зориулалттай хоёр нисдэг тэрэг, түргэн тусламжийн 20 машин болон эмч нараа, Словак улсад түргэн тусламжийн таван машин илгээсэн байна. 

Чехийн эрх баригчид сэргээн босгох ажилд ихээхэн хэмжээний мөнгө хуваарилснаа мэдэгджээ. Гамшигт нэрвэгдсэн оршин суугчид 58 мянган кроны (2700 ам.доллар) санхүүгийн анхны тусламжийг баасан гаргаас авч эхлэх аж. 

 

Эх сурвалж: ПРАГА. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?