ХЯТАДЫН АППАРАТ АНГАРАГ ДЭЭР ГАЗАРДАЖ БУЙ БИЧЛЭГИЙГ НИЙТЭЛЖЭЭ

2021-06-28  

БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газар (CNSA) Ангараг гараг дээр хэрэгжүүлж буй  хөтөлбөрийнхөө дөрвөн шинэ дүрс бичлэгийг нийтэлжээ. Дүрс бичлэгүүдийг Хятадын төв телевизийн албан ёсны цахим хуудсанд ням гарагт байрлуулсан байна.

23 секунд үргэлжлэх эхний дүрс бичлэгийг тавдугаар сарын 15-нд Хятадын "Тяньвэнь-1" сансрын аппаратыг Ангарагийн гадаргуу дээр буух үед авсан бөгөөд буугч модулийн шүхэр дэлгэгдэх мөчийг үзүүлжээ. Хоёр дахь дүрс бичлэгийг зургаадугаар сарын 22-нд авчээ. 33 секунд үргэлжлэх уг дүрс бичлэгт Хятадын өөрөө явагч "Жужун" төхөөрөмж буух тавцангаас хэрхэн бууж, Ангарагийн гадаргууг судалж эхэлж байгааг буулгасан байна.

12 болон 6 секундын гурав, дөрөв дэх дүрс бичлэгүүд нь зургадугаар сарын 1-ний бичлэгүүд бөгөөд Улаан нүдэн гаргийн гадаргуу дээрх Ангарагнаа явагч төхөөрөмжийн хөдөлгөөн, "Жужун" явагч төхөөрөмж буугч модулын хажууд "сельфи" хийж буй агшныг авчээ.

Хятадын Сансар судлалын үндэсний газраас мэдээлснээр, долоодугаар сарын 27-ны байдлаар “Жужун” өөрөө явагч төхөөрөмж гаргийн гадаргуу дээр Ангарагийн 42 өдөр (дэлхийн нэг өдөр, 37 минут) ажилласан байна. Энэ хугацаанд уг аппарат 236 метр замыг туулжээ.

Хятадын гараг хоорондын "Тяньвэнь-1" автомат станц тавдугаар сарын 15-нд Ангараг дээр амжилттай газардсан билээ. Уг станцыг 2020 оны долоодугаар сарын 23-нд Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань мужид байрладаг Вэньчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард Ангараг гарагийн тойрог замд хүрсэн юм.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?