"FACEBOOK"-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРТ ХҮРТЛЭЭ

2021-06-29  

 АНУ-ын Холбооны шүүх “Facebook” компанийн эсрэг гаргасан хоёр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Facebook to update its community standard to clarify how it handles  sarcastic posts - GCC Business News

“Facebook” компанийн үйл ажиллагаа бүдүүлэг, өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр АНУ-ын Холбооны худалдааны комисс тус компанийн эсрэг гомдол гаргасан бол АНУ-ын муж улсуудын эвсэл мөн өрсөлдөөний хууль дүрмийг зөрсөн гэх үндэслэлээр тус компанийн эсрэг гомдол гаргажээ.

Дээрх хоёр гомдлыг АНУ-ын Холбооны шүүх хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Жеймс Боасбергийн мэдээлснээр, Холбооны худалдааны комиссын гомдол “хууль эрх зүйн хувьд хангалтгүйгээс гадна “Facebook” компанийг хууль зөрчсөн гэх үндэслэлээ баталж чадаагүй учир  гомдлыг хэрэгсэхгүй болгосон" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ “Facebook” компанийн хувьцаа 4.2 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 355.64 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэ анх удаа нэг триллион ам.долларт хүрлээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /ВВС/.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?