В.ПУТИН ӨНӨӨДӨР ИРГЭДТЭЙГЭЭ ШУУД ХОЛБОГДОНО

2021-06-30  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 18 дахь удаагаа ард иргэдийнхээ асуултад хариулна.

“Владимир Путинтэй шууд холбогдох шугам” шууд нэвтрүүлэг Москвагийн цагаар үд дунд эхлэх бөгөөд "Первый", "Россия 1", "Россия 24", “НТВ”, “ОТР”, “Мир” сувгууд болон “Маяк", "Вести FM" болон "Радио России" радио станцууд шууд дамжуулна. 

Шууд нэвтрүүлгийн өмнөх өдөр В.Путин ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлага, зарим дэд сайд нар, мөн Сангийн сайдтай уулзсан байна.

В.Путин ард иргэдтэйгээ шууд холбогдож улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, тэдний нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг сэдэвтэй холбоотой асуултуудад нь хариулдаг уламжлалтай. Анхны шууд нэвтрүүлэг 2001 оны 12 дугаарр сарын 24-нд болжээ. Тухайн үед В.Путинд 400 мянган асуулт ирсэн байна. Нэвтрүүлэг хугацаанаасаа нэг цагаар илүү, 2.5 цаг орчим үргэлжилсэн хэдий ч тэрбээр ердөө 46 асуултад хариулжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд нэвтрүүлэг олны анхаарлыг ихээхэн татсан хэвээр байна. Анхны шууд нэвтрүүлэгт ердөө 400 мянган асуулт ирж байсан бол 2002-2005 онд 1.1-1.5 сая, 2006 онд 2 сая 334 мянган асуулт тавьжээ. Харин 2007 онд В.Путинд 2.5 сая хүн ханджээ. 2013 оны нэвтрүүлэгт асуултын тоо 3 сая, 2015 онд 3.25 сая болж нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил асуултын тоо 2.5-2.8 саяын хооронд адилхан байжээ. Харин энэ жилийн нэвтрүүлэгт мягмар гаргийн оройны байдлаар 714 мянга гаруй асуулт ирсэн гэж "Россия-24" суваг мэдээлсэн байна. Асуултуудын тал гаруй хувь нь дуудлагын төвөөр, 20 гаруй хувь нь мессежээр иржээ.

Иргэдийн асуултуудыг зургадугаар сарын 20-ноос эхлэн авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 30-нд нэвтрүүлэг дуусах хүртэл хүлээж авах аж.

Иргэдээс ирсэн зарим асуултыг “Москва-Путин” цахим хуудсанд байрлуулна. Иргэд мөн энэ цахим хуудсаар дамжуулан асуулт асууж, өнгөрсөн жилүүдийн статистик мэдээллүүдийг үзэх боломжтой аж. Цахим хуудсын мэдээллээс харахад оросууд нийгэм, амьжиргааны түвшинтэй холбоотой асуудлуудад хамгийн их санаа зовж байна. Хамгийн тулгамдсан асуудлын тоонд хүнсний бүтээгдэхүүн, онгоцны тийзний үнэ, тэтгэмж, ипотекийн зээлийн төлбөр зэрэг бусад төлбөртэй холбоотой асуудлууд оржээ.

Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотой асуудал гол сэдэв болох төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, шууд нэвтрүүлэгт ирсэн асуултуудын ихэнх нь коронавирусний сэдэвтэй холбоотой байгаа бөгөөд оросууд  цар тахал хэзээ төгсгөл болох, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар сонирхож байна.   

Өнгөрсөн онд коронавирусийн цар тахлын улмаас Кремль В.Путиний шууд нэвтрүүлгийг зохион байгуулаагүй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч 12 дугаар сард болсон хэвлэлийн том хурлын үеэр иргэдийнхээ асуултад хариулсан юм. 

 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?