ХЯТАД УЛС ХУМХАА ӨВЧНИЙГ ЯЛЖЭЭЭ

2021-06-30  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хятад улсыг хумхаа өвчнөөс бүрэн ангижирсан орноор зарлажээ. 

“70 жилийн турш тэмцсэнийн эцэст БНХАУ хумхаа өвчнөөс ангид улс болохоо баталгаажуулсан гэрчилгээг ДЭМБ-аас авлаа. 1940-өөд оны үед жил бүр уг өвчний 30 сая тохиолдол бүртгэгдэж байсан тус орны хувьд энэ бол гайхалтай амжилт юм" гэж ДЭМБ-аас лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Тус байгууллагын мэдээлснээр, сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад улс Номхон далайн баруун хэсэгт орших орнуудаас ийм гэрчилгээ авсан анхны улс болжээ.

Нийт 40 улс ДЭМБ-аас хумхаа өвчнөөс ангид гэсэн гэрчилгээ авсан бөгөөд хамгийн сүүлд уг гэрчилгээг Эль-Сальвадор (2021), Аргентин (2019), Узбекистан (2018) улсуудад олгожээ.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?