ФЛОРИДАД БАРИЛГА НУРСНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЛЭЭ

2021-07-01  

АНУ-ын Флорида муж улсад 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгджээ.

“Хамгийн сүүлд хийсэн мэдээллээс хойш харамсалтай нь бид дөрөв, 10 настай хүүхдүүдийн хоёр цогцсыг олсон. Амиа алдагсдын тоо 18 боллоо. 145 хүний ​​хувь заяа тодорхойгүй хэвээр байна" гэж Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кава мэдээлсэн байна.

Флорида муж улсын Майами хотын ойролцоох Сурфсайд хотод зургаадугаар сарын 24-нд шилжих шөнө 12 давхар орон сууцны барилга нурсан юм. Уг барилгад нийт 135 айлын орон сууц байрлаж байсны 55 нь нуржээ.

Нурсан барилгыг 40 жилийн өмнө барьжээ. 2018 онд уг олон давхар барилгад хийсэн шалгалтын үеэр мэргэжилтнүүд “ноцтой эвдрэл гэмтэл гарсан байсныг” илрүүлж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан Флорида муж улсад онцгой байдал зарласан байна.

 

Эх сурвалж: МАЙАМИ. /AP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?