ДЭЛХИЙ ДАЯАР 3 ТЭРБУМ ГАРУЙ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-07-01  

 Дэлхий даяар өрнүүлж буй вакцинжуулалтын хамгийн том кампанит ажил үргэлжилж байна. Лхагва гаргийн байдлаар 180 улсад 3.01 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий дахинд өдөрт дунджаар 43.3 сая орчим тун вакцин хийгдэж байна.

Вакцинжуулалтын үзүүлэлтээр нэгдүгээрт Хятад улс (1.206 тэрбум тун) бичигдэж байгаа бол тус улсын дараагаар Европын Холбоо (360 сая гаруй тун), Энэтхэг (332.5 сая гаруй), АНУ (325 сая) орж байна. 97 сая орчим тун вакцин хэрэглээд байгаа Бразил улс тавдугаарт бичигджээ.

“COVID-19”-ийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын кампанит ажил 2020 оны 12 дугаар сард эхэлсэн билээ. Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд РНХ, идэвхгүйжүүлсэн, вирусний вектор, пептид вакцин гэсэн дөрвөн төрлийн вакцин хэрэглэж байна.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Bloomberg/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?