АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН ДОНАЛЬД РАМСФЕЛД ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2021-07-01  

 АНУ-ын Батлан​​ хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд 88 насандаа таалал төгсжээ. Рамсфелдийн гэр бүлийнхэн түүнийг Нью-Мексико муж улсын Таос хотод гэртээ нас барсан гэж твиттер хуудсаар нь мэдээлсэн байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд асан цусны хорт хавдрын улмаас нас баржээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас Афганистан, Ирак дахь дайныг эхлүүлэх шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Рамсфелд АНУ-ын хоёр өөр засаг захиргаанд Батлан ​​хамгаалахын сайдын албыг дараалан биш олон жилийн зайтай хашсан цорын ганц хүний хувиар түүхэнд бичигджээ.

Тэрбээр 1975-1977 онд Жеральд Фордын засаг захиргаанд, 2001-2006 онд бага Жорж Бушийн үед АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайдаар ажиллаж байв. 1988 онд Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан боловч нэр дэвшигч тодруулах сунгаа эхлэхээс өмнө нэрээ татаж байжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?