ИСПАНИД ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ЗАЛУУС ХАЛДВАР АВАХ НЬ ИХЭСЖЭЭ

2021-07-02  

Испанид вакцин хийлгээгүй залуусын дунд “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

Испанийн хүн амын /47 сая/ гуравны нэг нь коронавирусийн вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Шинэ тохиолдлуудын ихэнх нь вакцин хийлгэхээр ээлжээ хүлээж буй залуучуудын дунд бүртгэгдсэн байна.

Сүүлийн хоёр долоо хоногт Испанид 100 мянган хүн тутамд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 117.7 болсон байна. Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт 12-19 насны иргэдийн дунд 287.8-д хүрчээ.  

 

Эх сурвалж: МАДРИД. /The Guardian/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?