Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч МАН-д дагаар орсон МАХН-ын удирдах бүрэлдэхүүн эрх баригчдын байр сууринд шилжиж эхэллээ. МАН-ын Удирдах Зөвлөлд Эрдэнэжамьян, Баттөр, Батшугар нарын 8 хүн шинээр орсон бол, МАН-ын нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдсон байна. Харин МАХН- аас албан тушаалд очсон анхны зүтгэлтэн нь тус намын дарга асан Н.Энхбаяр болсон байна. Түүнийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон байна.