КАНАДЫН БАРУУН НУТАГТ 180 ТҮЙМЭР АСАЖ БАЙНА

2021-07-05  

 Канадын баруун хэсэгт орших Британийн Колумб мужид хэт халууны улмаас дэгдсэн ойн түймрийн тоо сүүлийн хоногуудад 136-аас 180 болж нэмэгджээ.

Мужийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр, түймрийг унтраахад 3 мянга гаруй хүн, гал унтраах зориулалттай нисэх онгоцууд болон тусгай техник хэрэгсэл оролцож байна. Канадын Зэвсэгт хүчний 350 цэрэг, офицер түймэртэй тэмцэхэд туслахаар өнөөдөр тус бүс нутагт очно. Түймэр 79 мянга гаруй га талбайг хамарчээ. Эрх баригчид 1300 гаруй байшингийн оршин суугчдад нүүх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд 1000 гаруй хүн ийм зөвлөмжийг ойрын үед авч магадгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт 49.6 хэм хүрч халсан Литтон хэмээх жижиг хот галд бараг бүхэлдээ сүйдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Мянга орчим оршин суугч хотоос гарч чадсан байна. Гал түймэрт хоёр хүн нас барсан гэж цагдаа нар мэдээлжээ.

Канадын Альберта, Британийн Колумб мужууд, Саскачеван мужийн зарим хэсэг, мөн тус улсын Арктикийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг болох Юкон, Баруун-Хойд мужуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хэт халуун агаарын давлагаа нөмөрч, 40-45 хэм хүрч халсан байна.

Британийн Колумб мужид хэт халууны улмаас 720 хүн нас барсан байж болзошгүй гэж мужийн цагдаагийн газар долоодугаар сарын 2-нд мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: ОТТАВА. /CTV/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?