ЯПОНД ХӨРСНИЙ НУРАЛТ БОЛСНЫ ДАРАА 24 ХҮН СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

2021-07-06  

Японы Шизүока мужийн Атами хотод хөрсний гулгалт болсны дараа 24 хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Өмнө нь эрх баригчид 64 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж мэдээлж байв. Аврагчид одоогийн байдлаар нурангин дороос аварсан хүмүүсийг оруулаад 40 хүний байгаа газрыг тогтоожээ.

Хүмүүс дор нь байж болзошгүй нурангийг зайлуулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.

37 мянган хүн амтай Атами хотод бямба гаргийн өглөө хөрсний гулгалт үүссэн байна. Нуралтын урт нь 2 орчим км байжээ. Байгалийн гамшгийн улмаас 130 байшин барилга сүйдэж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар 19 хүнийг нурангин дороос аварчээ.

Байгалийн гамшгийн шалтгаан нь Японы төв болон зүүн нутагт хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар бороо болжээ. Зарим газарт хоёр хоногт 400-600 мм хур тунадас орсон байна. Атами хотод ширүүн бороо үргэлжлэн орж байгаа бөгөөд аврагчдын ажилд хүндрэл учруулж байна. Цаг уурчид шинээр хөрсний нуралт үүсэх аюултай байгааг сэрэмжлүүлжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?