ДЭЛХИЙ ДАХИНД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТВОРЖСОН ТУХАЙ ДЭМБ МЭДЭГДЖЭЭ

2021-07-06  

Коронавирусийнн халдварт өвчний нөхцөл байдал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэлээд тогтворжсон хэмээн ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээлжээ.

“Халдварт өвчний үзүүлэлтээс харахад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нөхцөл байдал нэлээд тогтворжжээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд 2.6 сая орчим хүн халдвар авч, нас баралтын 54 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Халдварт өвчний нөхцөл байдлыг 2, 3 сарын өмнөх үеийнхтэй харьцуулахад сайжирч байна. Гэсэн ч зарим улс орон, бүс нутагт халдварт өвчний тохиолдол огцом буурч байгаа бол өөр заримд нь өвчний тохиолдол хурдацтай нэмэгджээ. Коронавирусний шинэ, халдварлах чадвар илүү өндөр хувилбарууд бий болох, улс орнууд хязгаарлалтаа сулруулах зэрэг янз бүрийн хүчин зүйлээс улбаалан ийнхүү өссөн хэвээр байгаа юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Харин ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове халдварт өвчний үзүүлэлтийг дэлхий дахинд харилцан адилгүй байна гэж тодорхойлжээ. Тухайлбал, Хойд болон Өмнөд Америкт шинээр илэрсэн халдварын тохиолдлууд буурсан бол Европт сүүлийн долоо хоногт халдварт өвчний тохиолдол 28, Африкт 15, Номхон далайн баруун хэсэгт 10, Зүүн Газар дундын хэсэгт 9, Зүүн Өмнөд Азид 9 хувиар тус бүр өсжээ. Хамгийн багадаа 20 орчим улсад халдварын тохиолдол огцом өссөн байна. Ерөнхийдөө халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өссөн бол нас баралтын тохиолдол буурсан гэж тэрбээр үзжээ. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?