ДАРААГИЙН СОНГУУЛИАР ЭРГЭН УУЛЗАТЛАА " ТҮР БАЯРТАЙ!"

2021-07-07  

Сонгуулийн нэг цикл дуусжээ. Гурван сонгуульд (УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгч) дараалан ялалт байгуулсан эрх баригч МАН-д амсхийх сайхан боломж олджээ. МАН-ын 100 жилийн ойгоо Улсын наадмын өмнө өргөн тэмдэглэж амжсан эрх баригч намын удирдлагууд Монгол наадмаас татгалзлаа. Тэд гэр орондоо 9 хоног амарч, алжаалаа тайлахаар зэхэж байна.

УИХ-ын зарим эмэгтэй гишүүдийн Ковидын эсрэг санаачилга, No Naadam хөдөлгөөний эсэргүүцлийг үндэслэн тулгар төр байгуулагдсаны 2230, Улс хувьсгалын 100 жилийн Улсын баяр наадмын үйл ажиллагааг МАН-ын даргаар удирдуулсан Засгийн Газар цуцаллаа. Монгол төрт ёсны үйл ажиллагаа, Монголын ард түмний уламжлалт соёлыг түүхэндээ анх удаа тасалдууллаа.

Цахим наадам хийнэ гэж зарласан шийдвэрээсээ Засгийн газар гэнэт ухарч, уяачид, харваачид, бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үрэн таран хийлээ. Бөхчүүд, Харваачид, Уяачдыг зугаацагчид аятай үзлээ. Наадмыг тэдний л зугаа цэнгэл гэж эндүүрлээ. Наадам бол төрийн үйл. Мянга мянган жилийн уламжлалт Монгол төрийн үйл, ёс заншил, уламжлал соёлыг ч уландаа гишгэхдээ ч сийсэнгүй. МАН Монгол улсад ахин сонгууль болохгүй мэт аашилж, Монголын төр, засагт ямагт МАН дангаараа ноёрхох болсон мэт эндүүрлээ. Наадам хийхийг хориглосон. Дээр нь үнэ ханшийн өсөлт, санхүүгийн дарамтыг ард иргэддээ наадмын " бэлэг " болгон гардууллаа. У.Хүрэлсүхийг ерөнхийлөгчийн тангараг өргөсөн, түүний залгамжлагч Оюун-Эрдэнийг намын дарга болсноос хойш нэг долоо хоног ч өнгөрөлгүй шатахууны үнэ 25-30 % нэмэгдлээ. Шатахууныг дагууд өргөн хэрэглээ, хүнсний барааны үнэ 10-30 нэмэгдэж, тэр хэмжээгээр Монгол төгрөгний ханш уналаа. Ард иргэдэд үнийн дарамт үүслээ.

Худалдагч бид үнээ нэмээгүй. Бүх үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурил ба гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд гаднаас зарим бүтээгдэхүүнээ авдаг гэнэ. Хоёр хоногийн өмнөөс бүх гурилан бүтээгдэхүүний үнэ 10-30 хувь өссөн гэж Амгалан захын талхны худалдагч эмэгтэй хэлсэн.

Тэгвэл бүх төрлийн хүнсний ногооны үнэ ч мөн адил 10-30 хувь өссөн гэж тус захын ногооны худалдагч өгүүлсэн. Монголын төсвийн мөнгийг сонгуульд ялалт байгуулах атгаг санаагаар баруун солгойгүй цацсан эрх баригчдад ард түмний амьдрал уруудан доройтох нь нэгэнт хамаагүй болсон байна. Өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсөх нь одоо МАН-аас томилогдсон Засгийн газрын сонирхох татах асуудал биш болжээ.

No description available.

No description available.

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:сонгууль моодноос гарчихсан. Дээр үедээ үнэ цэнэтэй байсан 2021-07-08
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-09-09
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?