ИХ БРИТАНИ ВАКЦИНД БҮРЭН ХАМРАГДСАН ИРГЭДЭД ТАВИХ ХЯЗГААРЛАЛТАА СУЛРУУЛНА

2021-07-09  

 Вакциндаа бүрэн хамрагдсан Их Британийн оршин суугчид 7 дугаар сарын 19-нөөс хойш аяллын шар жагсаалтад багтсан газруудаас эх орондоо эргэн ирж буй тохиолдолд тусгаарлалтад хамрагдах шаардлагагүй болжээ.

Ингэхдээ Эрүүл мэндийн газраас зөвшөөрөгдсөн вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн тохиолдолд оршин суугчдыг вакцинд бүрэн хамрагдсан гэж тооцох юм.

Үүнээс гадна 18-аас доош насны иргэдэд энэ шийдвэр хүчинтэй байх юм. Тусгаарлалтаас чөлөөлөгдөж байгаа хэдий ч бүх хүн коронавирусний шинжилгээндээ хамрагдах ёстой аж.

Өөрчлөлтийг аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгчид “нааштай алхам” гэж хүлээж авч байгаа хэдий ч шар жагсаалтыг өргөтгөхийг эрх баригчдад уриалжээ.

Одоогоор вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран шар болон улаан жагсаалтад багтсан орнуудаас ирж буй хүмүүст 10 хоногийн тусгаарлалтад хамрагдах журам хэрэгжиж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс хэлэхдээ "Эрх баригчид АНУ, ЕХ-ны адил вакцинд хамрагдсан зорчигчдод олгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэжээ. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?