СӨҮЛД ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ ДӨРӨВДҮГЭЭР ТҮВШИНД ШИЛЖИНЭ

2021-07-09  

БНСУ-ын эрх баригчид коронавирусийн тархалттай холбоотой нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан нийслэл Сөүл хотод хүн хоорондын зай барих журмын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг дахин хэрэгжүүлэхээр шийджээ.

Энэхүү журам долоодугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ. Өмнөд Солонгосын эрх баригчид нийслэлийн бүсэд тогтоосон хязгаарлалтыг долоодугаар сарын 1-нээс сулруулж, хүн хоорондын зай барих таван шатлалт журмыг дөрвөн шатлалтай болгосон юм. Одоо Сөүлд хоёрдугаар түвшний журам хэрэгжиж байгаа аж. Дөрөв дэх буюу хамгийн дээд түвшид шилжсэн үед оройн зургаан цагаас хойш хоёроос дээш хүн цугларах хориотойгоос гадна, кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг дээд зэргээр хязгаарлана. Түүнчлэн олныг хамарсан жагсаал цуглаан хийх хориотой боловч эрх баригчид ганц нэгээрээ эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвшөөрчээ.

“COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо нийслэл хотод 1000-аас, улсын хэмжээнд 2000-аас давсан үед хүн хоорондын зай барих дөрөвдүгээр түвшинд шилжих ёстой байна. Пүрэв гарагт Өмнөд Солонгост коронавирусний халдварын 1275 шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?