ХАИТИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨНӨӨСӨН ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮДИЙН ИХЭНХ НЬ КОЛУМБЫН ИРГЭД БАЙЖЭЭ

2021-07-09  

 Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн дор хаяж 26 нь Колумбын иргэд байсан талаар тус улсын цагдаагийн газрын дарга Леон Шарль мэдээлжээ.

“Бид 28 алуурчныг хэн болохыг тогтоосон, тэдний 26 нь Колумбын иргэн, хоёр нь Хаити гаралтай америкчууд байсан. Колумбын 26 иргэнээс бид 15-ыг нь илрүүлээд байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Цагдаа нар одоогоор дор хаяж найман гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Хаитийн Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн бүлэглэл 26 хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж тус улсын нам хоорондын харилцаа, сонгуулийн асуудал эрхэлсэн сайд Маттиас Пьер урьд нь “Reuters” агентлагт мэдээлжээ.

Албан ёсны мэдээллээр Моизийг хөнөөсөн долоон сэжигтнийг устгасан байна.

Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Тэрбээр ард иргэддээ тайван байхыг уриалаад “Хаитийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Хаитийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.

Гэмт этгээдүүд Ерөнхийлөгч Жовенель Моизийн амь насыг бүрэлгэсний дараа Клод Жозеф улс орноо түр удирдаж буй юм. Тэрбээр бүх нийтийн сонгуулийг өмнө нь товлосны дагуу есдүгээр сарын 26-нд явуулна" гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: ХАВАНА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?