"VIRGIN GALACTIC" САНСРЫН НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2021-07-12  

“Virgin Galactic” компанийн “Unity-22” сансрын нисэх онгоц ням гарагт дэлхий орчмын тойрог замын туршилтын нислэг үйлджээ.

Энэхүү аппарат нь Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас  хөөрч, агаар мандлын хилд нислэг үйлдсэнийхээ дараа буцаж ирсэн байна.

Нислэгт “Virgin Group” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, тэрбумтан Ричард Брэнсон оролцжээ. Иветт Брэнсон хэмээх ээжийнхээ нэрээр “Eve” хэмээн нэрлэсэн нисэх онгоц зөөгч АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:40 цагт хөөрөх буух зурвасаас хөөрчээ. Аппарат АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:25 цагт 15 орчим км-ийн өндөрт нисэх онгоц зөөгчөөс салсан байна. 

Нислэгийн үеэр “Unity-22” 86 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд 6 хүнээс бүрдсэн хөлгийн багийн гишүүд хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг цаг орчим үргэлжилж, “Unity-22” Америкийн Зүүн эргийн цагаар 11:38 цагт “Америка” сансрын буудалд газаржээ.

Хөлөгт Брэнсоноос гадна таван хүн байсан нь туршигч нисэгчид Дэйв Макай, Майкл Мазуччи, судалгааны ажилтан Сириша Бандла, ахлах инженер Колин Беннет, сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрийн тэргүүн Бет Мозес нар юм.

 
 
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?