АНУ-ТАЙ ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙХЭЭС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖЭЭ

2021-07-13  

Наймдугаар сард АНУ-тай хамтарсан сургууль хийх замаар Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна хэмээн БНСУ-ын эрх баригчдыг БНАСАУ буруутгажээ.

“Солонгосын хойг дахь тогтворгүй байдлын бурууг гадны хүчинтэй үгсэн тохиролцож буй БНСУ-ын цэргийнхнээс бүрдсэн дайн дэгдээгчдэд бүрэн тохох ёстой. АНУ-тай хамтарсан сургууль хийхгүй байхыг БНСУ-ын эрх баригчдад анхааруулж, зэвсэгт хүчний бэхжүүлэхэд чиглэсэн цэргээр наадах үйл ажиллагаа явуулах нь хэзээ ч энхтайвантай мөр зэрэгцэхгүй” хэмээн БНАСАУ-ын гадаад бодлогын суртал ухуулгын үйл ажиллагаа явуулдаг “Uriminzokkiri” цахим хуудас мэдээлжээ.

Түүнчлэн “Meari” хэмээх цахим хуудсанд коронавирусний цар тахал дэгдээд байгаа ч зэвсэгт хүчнийг цаашид бэхжүүлж байна хэмээн БНСУ-ыг шүүмжилсэн байна. “Ард түмнийхээ хорт вирусний халдварт өвчинд нэрвэгдэж буй зовлон шаналлыг нь үл тоомсорлон Сөүл татвар төлөгчдийн хөрөнгийг цэргүүдээ өндөр технологийн зэвсгээр хангахад зарцуулж байна” хэмээн мэдээлсэн байна. 

Умард Солонгосын эрх баригчид БНСУ, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилалтыг тогтмол шүүмжилж, үүнийг нь БНСАУ-д халдан орох бэлтгэл гэж үздэг юм. Сүүлийн жилүүдэд БНСУ, АНУ цар тахлаас гадна Пёньяныг энх тайванч яриа хэлэлцээнд татан оруулахад чиглэсэн дипломат үйл явцыг дэмжих зорилгоор хэд хэдэн сургуулилалтаа цуцлах юмуу хамрах хүрээг нь хумьсан юм.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?