КУБАД БОЛСОН ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ДАРАА ОЛОН АРВАН ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2021-07-13  

 Кубад Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаанд оролцсон хэдэн арван хүнийг баривчилсан тухай тус улсын сөрөг хүчний эх сурвалжууд мэдээлжээ.

Эдийн засгийн уналт, хоол хүнс болон эмийн хомстол, үнийн өсөлт, засгийн газрын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэж буй байдал ард түмний дургүйцлийг төрүүлжээ хэмээн “BBC” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Кубад эсэргүүцлийн жагсаал цуглаан дэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал, өрнөдийн нийгмийн сүлжээнүүдэд иргэд илүү чөлөөтэй нэвтэрч, тэндээсээ  засгийн газраас авч буй мэдээллээс илүү өөр мэдээллийг авах болсон нь тийнхүү жагсаал цуглаан өрнөх шалтгаан болсон байж магадгүй юм. 

Кубын иргэд засгийн газарт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэхийн тулд нийгмийн сүлжээг илүү өргөнөөр ашиглах болсныг “BBC”  агентлаг цохон тэмдэглэв. Өдгөө голдуу залуусаас бүрдсэн хүн амын дийлэнх нь “Facebook”, “Twitter”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээг ашигладаг байна. Тийнхүү идэвхтэй хэрэглэх болсноор албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөндөөд байдаггүй сэдвүүдийг мэдээлдэг бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор бий болжээ.

Үүнээс гадна урт хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямрал, коронавирусний халдварт өвчний тархалтыг эсэргүүцлийн жагсаал цуглаан болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Кубад халдварт өвчний хоёр дахь давлагаа дэгдсэнээр Латин Америкийн орнууддаа хүн амынх нь тоотой харьцуулсан халдварын дэгдэлтийн хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын нэгт багтжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан олон улсын тусламж авах, хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт хийхийг хүссэн байна. 

Цар тахлын улмаас тус улсын эдийн засгийн чухал салбар болох аялал жуулчлал зогсонги байдалд оржээ. Сүүлийн саруудад Кубад инфляцийн өсөлт ажиглагдаж, цахилгаан тасрах тохиолдлууд нэмэгдсэнээс гадна хоол хүнс, эмийн бүтээгдэхүүний хомстол үүссэн байна.

Хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсэж, дэлгүүрүүд сүйтгэсэн тохиолдлууд гарсан тухай Кубын телевиз 7 дугаар сарын 11-нд мэдээлжээ. Үүнээс өмнө Хавана хотоос өмнө зүгт 24 км-т орших Сан-Антонио-де-лос-Баньос хотод олныг хамарсан жагсаал цуглаан эхэлсэн байна. Ерөнхийлөгч Мигель Диас-Канель тус хотод очиж, эрх баригчдыг өдөөн хатгасан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд гудамжинд гарахыг Кубын хувьсгалыг хамгаалагчдад уриалжээ. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?