ФРАНЦАД ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ЭМЧ НАРТ ЦАЛИН ОЛГОХГҮЙ

2021-07-13  

Коронавирусийн вакцинд хамрагдаагүй эрүүл мэндийн ажилтнууд есдүгээр сарын 15-наас хойш цалин авах боломжгүй болно гэж Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ.

"Хэрэв та эрүүл мэндийн ажилтан бөгөөд вакцинд хамрагдаагүй бол есдүгээр сарын 15-аас хойш ажиллах боломжгүй болно, мөн цалин хөлсгүй болно" гэж тэрбээр "LCI" сувгийн нэвтрүүлэг оролцохдоо хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ эрүүл мэндийн ажилтнуудыг албадан журмаар вакцинжуулахаар болсныг мэдэгдсэн юм. Тэрбээр есдүгээр сарын 15-наас эхлэн шалгалт хийж, вакцин хийлгээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудад арга хэмжээ авна гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Францад халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж. “Манай улс халдварын хүчтэй давлагаатай нүүр тулаад байна” гэж Макрон цохон тэмдэглэсэн байна.

Францын парламент халдварын нөхцөл байдал хүндэрсэн холбогдуулан энэ сарын 21-нээс яаралтай хуралдаж, цар тахалтай тэмцэх шинэ арга хэмжээг батална гэдгийг тэрбээр мэдээлжээ.

Албадан вакцинжуулалт нь эмч нар, туслах ажилтнууд, тодруулбал, эмнэлэгт ажилладаг эсвэл гэртээ өвчтөн асарч байгаа хүмүүст хамаатай байна.  

 

Эх сурвалж: ПАРИС. /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?