КУБАД БОЛСОН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ЖАГСААЛЫН ҮЕЭР НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-07-14  

Куба улсад ням гарагт болсон жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, цагдаагийн хэд хэдэн ажилтан гэмтэж бэртсэн тухай тус улсын Коммунист намын “Granma” сонин мэдээлжээ.

“Мөргөлдөөний үеэр хэд хэдэн иргэнийг саатуулж, хууль сахиулах байгууллагын зарим ажилтан гэмтэж бэртсэн. Үймээн дэгдээгчдийн нэг болох 36 настай иргэн Диубис Лауренсио Техеда амиа алдав. Тэрбээр өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлж байсан энэ хотын оршин суугч юм" гэж тус сонинд онцолсон байна.

Сонинд мэдээлснээр, нийслэл Хавана хотоос зүүн өмнө зүгт орших Арройо-Наранхо хотод цагдаа нар, одоогийн засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болжээ.

Эмх замбараагүй байдал дэгдээгчдийг хотын цагдаагийн газар луу явж байхад нь саатуулжээ. Тэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон тайван жагсагчид руу чулуу, мод, хутгатай дайрсан байна. Түүнчлэн байшингуудыг эвдэн сүйтгэж, чингэлэг галдан шатааж, цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээсэн гэж "Granma” сонинд мэдээлжээ.

Ням гарагт Кубын олон арван хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсаалыг авсан дүрс бичлэгээс үзэхэд түүнд олон мянган хүн оролцжээ. Жагсагчид “чөлөөт сонгууль явуулах”, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг шаардлагуудыг тавьж байв.

Кубын Ерөнхийлөгчийг гудамжинд гарч, өдөөн хатгалгыг эсэргүүцэхийг уриалсны дараа Засгийн газрыг дэмжигчид, коммунистууд мөн жагсаал хийжээ.

 

Эх сурвалж: МЕХИКО. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?