АНУ-ЫН ЦЭРГҮҮДИЙГ АФГАНИСТАНААС ТАТАХ АЖИЛЛАГАА ДУУСАЖ БАЙНА

2021-07-14  

АНУ-ын цэргүүдийг Афганистанаас татах ажиллагааны 95 гаруй хувийг гүйцэтгээд байгаа тухай тус улсын Зэвсэгт хүчний Төв командлал (СЕНТКОМ) мягмар гарагт мэдэгджээ.   

“Цэргээ татах ажиллагаа үргэлжилж байна. Төв командлалын тооцоолсноор бид цэргээ татах ажлын 95 гаруй хувийг гүйцэтгэсэн” гэж мэдээлэлд дурдсан байна. Афганистанаас цэргээ гаргах ажиллагаа "90 гаруй хувьтай явагдаж байна" гэж Төв командлал долдугаар сарын 6-нд мэдээлж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргээ татах шийдвэр гаргаснаас хойш Пентагон цэргийн тээврийн “C-17” нисэх онгоцуудаар цэргийн ачаа тээвэрлэх 984 орчим нислэгийг гүйцэтгэсэн гэж хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Үүнээс гадна, 17 мянга гаруй цэргийн техник хэрэгслийг устгуулахаар Батлан ​​хамгаалах яамны материал-техникийн хангамжийн газарт шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн АНУ долоон байгууламжийг Афганистаны Батлан ​​хамгаалах яаманд албан ёсоор хүлээлгэн өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн энэхүү цэргийн ажиллагааг тус улс 2001 оны 10 дугаар сард эхлүүлсэн юм. Афганистан дахь цэргийн ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 31-нд дуусна гэж Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?