ОХУ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛАА БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГААГ НОТОЛЖЭЭ

2021-07-15  

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри нар лхагва гарагт утсаар ярихдаа, Вашингтон, Москва хоёр уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.

Энэ тухай Төрийн департаментын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

"Ерөнхийлөгч Путин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөөд ОХУ хүлэмжийн хийн ялгарлаа, тэр дундаа ойн аж ахуйн салбарт бууруулахаар төлөвлөж байгааг нотоллоо. Уур амьсгалын олон асуудлаар АНУ, ОХУ хамтарч ажиллах нь чухал болохыг талууд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурджээ.

Жон Керри гурван өдрийн айлчлал хийхээр даваа гарагт Москвад хүрэлцэн иржээ. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсанаар айлчлалынхаа хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ долоодугаар сарын 14-ний лхагва гарагт болжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ж. Керритэй утсаар ярих үеэрээ Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд уур амьсгалын асуудлаар "улс төржөөгүй, мэргэжлийн яриа хэлэлцээ" хийхийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. 

 

Эх  сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?