"MICROSOFT" ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙНХЭЭ ҮҮЛЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

2021-07-16  

Америкийн “Microsoft” корпорац “Windows” үйлдлийн системийнхээ үүлэн хувилбарыг танилцуулжээ.

“Windows 365” хэмээн нэрлэсэн энэхүү шинэ үүлэн систем нь хэрэглэгчид өөрсдийн хавсралт, мэдээлэлд дурын төхөөрөмжөөс алсаас нэвтрэх боломжийг олгох аж. Тодруулбал, ажилтнууд нь алсаас ажилладаг компаниудын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагджээ.

"Windows 365”-ын тусламжтайгаар бид “Cloud PC” буюу үүлэн персонал компьютер гэсэн шинэ төрөл зүйлийг бий болгож байна" гэж корпорацийн гүйцэтгэх захирал Сатья Наделла мэдэгджээ. Түүний хэлснээр, “Windows 365”-ыг ашиглан “мэдээллийг төхөөрөмжид бус үүлэнд хадгалснаар” байгууллагууд илүү уян хатан зохицуулалт хийж, ажилчдаа чадавхжуулах найдвартай арга замтай" болно гэж найдаж байна. 

Байгууллагууд “Microsoft”-ын үүлэн үйлдлийн системийг ирэх наймдугаар сарын 2-ноос ашиглаж эхлэх боломжтой байна. “Microsoft” компани үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбар болох “Windows 11”-ийг зургаадугаар сарын сүүлчээр танилцуулсан билээ. Энэхүү шинэ системд “Android” үйлдлийн системтэй төхөөрөмжүүдийн аппликейшнүүдийг “Windows” десктоп дээр ажиллуулах боломжийг олгодог болсноос гадна, “Start” цэс зүүн доод булангаас дэлгэцийн гол руу шилжсэн (Mac Dock-той төстэй болсон) гэх зэрэг шинэчлэлтүүдийг хийжээ. Түүнчлэн "Mac" үйлдлийн системтэй адил ажил, гэр, тоглоомын десктоп горимуудыг нэг компьютерт тохируулах боломжтой болсон байна.

Шинэ үйлдлийн систем нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамаагүй хурдан бөгөөд найдвартай болсон гэж компанийн төлөөлөгч танилцуулгын үеэр онцолжээ. 

“Windows 11”-ийг хэрэглэгчид энэ оны сүүлчээр ашиглах боломжтой бөгөөд "Windows 10"-ыг хэрэглэгчид үйлдлийн системийг үнэгүй шинэчлэх боломжтой байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?