АФГАНИСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ТАЛИБУУД ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ

2021-07-19  

 Афганистаны үндэсний эвлэрүүлэн зохицуулах Дээд зөвлөлийн дарга Абдулла тэргүүтэй улс төрчид болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд хоёр долоо хоног үргэлжилсэн яриа хэлэлцээ Доха хотод ням гарагт дуусжээ. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна.  

Афганистаны “TOLO News” телевизийн мэдээлснээр, талууд өндөр дээд түвшний энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Гэсэн ч гал зогсоох аль эсвэл хүчирхийллийг бууруулах талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна.

Үүнээс гадна үүссэн нөхцөл байдлаас улс орноо гаргахын тулд талууд нийтлэг ашиг сонирхлоо олохоор тохиролцжээ. Төлөөлөгчид иргэний дэд бүтцийг хамгаалах, энгийн номхон иргэд амиа алдах явдлаас сэргийлэх, Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй байгууллага, улс орнуудтай хамтран ажиллах дээр санал нэгдсэн байна.

Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш Доха хотноо үргэлжилж буй зөвлөлдөх уулзалт хэд хэдэн удаа тасалдсан юм.

Эхэндээ Дохад хийгдэж буй уулзалтуудад ахиц дэвшил гараагүй бөгөөд одоо үргэлжилж буй  хэлэлцүүлгүүд нь урьдчилсан байдлаар хийгдэж буй яриа хэлэлцээ юм. 

 

Эх сурвалж: КАБУЛ. /TOLO News/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:худлаа даа энэ хуухай талибууд, бүр нэг муу ёр шүглэсэн алан хядагчид. 2021-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?