“ОПЕК+” НЕФТИЙН ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

2021-07-19  

 Нефть олборлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн болон гишүүн бус орнууд /ОПЕК+/ нефтийн үнийг бууруулж, дэлхийн эдийн засагт учрах дарамтыг бууруулах үүднээс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан “ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь мөн огцом нэмэгдээд буй шатахууны үнэд ч нөлөөлнө гэж үзэж байна.  

“Brent” маркийн нефтийн үнэ энэ онд 43 хувиар нэмэгдэж, нэг торх нь 74 орчим ам.долларт хүрээд байгаа юм. Өнгөрсөн онд “ОПЕК” болон түүний түншүүд нефтийн эрэлт болон үнэ буурсантай холбогдуулан өдөрт олборлох нефтийн хэмжээг урьд байгаагүйгээр буюу 10 сая торхоор бууруулсан билээ.

Харин энэ оноос улс орнуудын эдийн засаг сэргэснээр нефтийн үнэ эргэн өссөн нь зарим оронд инфляцийн түвшин нэмэгдэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж эхэлжээ. Эдгээрийг харгалзан үзсэний дүнд "ОПЕК+" ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

 

Эх сурвалж: ВЕНА. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?