МОНГОЛ, ШВЕЙЦАР, ТАЖИКИСТАН ОЛОН УЛСЫН КРИКЕТИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД БОЛЖЭЭ

2021-07-19  

Олон улсын крикетийн зөвлөлийн /ICC/ 78 дахь удаагийн жил тутмын хурлаар Монгол, Тажикистан, Швейцарыг шинэ гишүүдээр баталжээ.

Ингэснээр Монгол, Тажикистан нь Олон улсын крикетийн холбоонд Азийн бүсээс нэгдсэн 22, 23 дахь гишүүн болсон бол Швейцар нь Европын 35 дахь гишүүн болж байна. Ийнхүү тус байгууллага 106 гишүүнтэй болжээ.

Монголын крикетийн холбоо /MCA/ 2007 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд улсынхаа крикетийн спортын албан ёсны төлөөлөгч болжээ.

Швейцар улсын хувьд, крикетийг 1817 онд анх тоглож байсан түүхтэй бөгөөд "Швейцарын крикет" байгууллага 2014 онд байгуулагдсан байна. Тус байгууллага нь Швейцарын крикетийн холбоог 2012 онд татан буугдснаас хойш өнгөрсөн долоон жилийн хугацаанд уг спортыг нэгтгэх ажлыг манлайлж иржээ.

Харин Тажикстаны крикетийн холбоог Спортын яам, Олимпын хорооны дэмжлэгтэйгээр 2011 онд байгуулж, түүнээс хойш эмэгтэйчүүд, залуу үеийн дунд уг спортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, барилга байгууламжуудыг байгуулахад анхааран ажиллаж ирсэн байна. 

 
 
Эх сурвалж: ЛОНДОН. /Sportstar/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?