ЖЭНЖОУД ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС 12 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-07-21  

БНХАУ-ын төвийн нутгийн Хэнань мужийн нийслэл Жэнжоу хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 12 хүн амиа алдлаа гэж тус мужийн засаг захиргаанаас мэдээлэв.

Мөн одоогийн байдлаар 100 мянга орчим хүнийг аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлээд байгаа талаар уг мэдэгдэлд дурджээ.

Жэнжоуд өнгөрсөн ням гаргийн оройн 18 цагаас мягмар гаргийн шөнө дунд хүртэл унасан хур тунадасны хэмжээ 449 миллиметрт хүрчээ. Үүнтэй холбогдуулан Хэнань муж, Жэнжоу хотын цаг уурын товчоодын аль аль нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах нэгдүгээр түвшнийг тогтоожээ.

Мөн Жэнжоудун төмөр замын буудалд 160 гаруй галт тэрэг зогссоны улмаас олон тооны зорчигч зорьсон газраа очиж чадалгүй гацахад хүрээд байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр, Хэнаньд хүчтэй аадар бороо лхагва гаргийн шөнө дунд хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: ЖЭНЖОУ. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?