ХЯТАДАД ГИТАРЫН ЭКСПОРТ 440 ХУВИАР ӨСЖЭЭ

2021-07-22  

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид энэ оны эхний хагаст гитарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 440 хувиар өсөж, 120 сая орчим юань буюу 18.5 сая ам.доллар болсон тухай мужийн гаалийн газраас мэдээлжээ.

Зүньи хотын Жэнган хошууг Хятадын гитар үйлдвэрлэлийн төв гэж нэрлэдэг. Өнгөрсөн онд тус хошуунд үйлдвэрлэсэн зургаан сая гаруй гитарыг дэлхий даяар борлуулсан байна.

Тус хошуу нь 26 га талбайг хамарсан аж үйлдвэрийн парк, 400 мянган метр квадрат талбай бүхий үйлдвэрийн барилгуудтай аж.  Энэ нь дэлхийн хамгийн том гитар үйлдвэрлэлийн бааз юм.

Түүнчлэн Гуйжоу муж нь дэлхийн алдартай брэндүүдийн гитарыг үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын 50 гаруй брэндийг бий болгожээ. Өдгөө бүтээгдэхүүнээ АНУ, Герман, Франц зэрэг дэлхийн 40 гаруй улс оронд худалдаалдаг байна.  

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Синьхуа/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?