ТУНИСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2021-07-22  

Тунисын Ерөнхий сайд коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс өсөж байгаагаас шалтгаалан эрүүл мэндийн салбар уналтад орж байна гэж үзэн тус улсын Эрүүл мэндийн сайд Фаоузи Мехдиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.

Ерөнхий сайд Хичем Мечичигийн ажлын албанаас Фаоузи Мехдиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайгаа бичгээр мэдэгдэхдээ тодорхой шалтгааныг дурдаагүй байна.

Мэдэгдэлд, Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мохамед Трабелсиг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай мөн дурджээ.

Тунист коронавирусний халдвараар 17,644 хүн нас барсан бөгөөд нийт 548,750 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. 

 

Эх сурвалж: ТУНИС. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?