ТОМООХОН ЦАХИМ ХУУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДЖЭЭ

2021-07-23  

 Сүлжээнд үүссэн доголдлын улмаас пүрэв гарагт олон нэр хүндтэй цахим хуудсанд нэвтрэх боломжгүй болжээ.

Тодруулбал, тэдгээр цахим хуудсанд хандах үед домэйн нэрийн системийн /DNS/ алдаа буюу сайтад холбогдох хүсэлт амжилтгүй боллоо гэсэн бичиг гарч ирсэн байна.

Ийнхүү үйл ажиллагаа нь доголдсон цахим хуудаснуудад “Airbnb”, “UPS” компани, “HSBC” банк, “British Airways” агаарын тээврийн компани болон цахим тоглоомын “PlayStation” сүлжээ ч мөн багтжээ.

“DNS” серверээр хангагч томоохон компаниудын нэг болох “Akamai” компани “Edge DNS” сүлжээнд нь доголдол гарсан талаар мэдээлжээ. Хожим нь тус компани доголдлыг засаж, сүлжээг хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан талаар “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Интернэтийн доголдлыг хянадаг “DownDetector” платформын мэдээлснээр, олон арван платформын хэрэглэгчид мянга мянган доголдлын талаар мэдээлэл ирүүлжээ. Тодруулбал, өөр өөр бүс нутгууд дахь үйлчилгээний цахим хуудсуудад нэвтрэх боломжгүй болсон талаар мэдээлсэн байна.

Ийнхүү Европ, АНУ-ын хэрэглэгчид цахим хуудаснуудын үйл ажиллагаа хэвийн болж эхэлсэн талаар мэдээлж байхад Азийн орнуудын хэрэглэгчид доголдол үүссэн тухай мэдээлсэн хэвээр байжээ.

“DownDetector”-ын мэдээллээр үйл ажиллагаа нь доголдсон бусад цахим хуудаснуудыг нэрлэвэл,

  • “Barclays”, “Lloyds”, “TSB”, “Halifax” банк, 
  • “Steam”, “Call of Duty”, “EA” тоглоомын сүлжээ,
  • “Channel 4”, “ITV” стриминг үйлчилгээ багтжээ.

Өргөн хүрээг хамарсан сүлжээний доголдол сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахиа үүссэн нь энэ юм. Тодруулбал, зургаадугаар сард үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч “Fastly” компанийн сүлжээ доголдсоны улмаас дэлхий даяарх томоохон цахим хуудаснууд, олон улсын олон сонин, Засгийн газрын цахим хуудаснуудын үйл ажиллагаа саатсан байна.

Тухайн үед “Fastly” компани нэгэн үйлчлүүлэгчийн тохиргоонд хийсэн өөрчлөлт бүх дэд бүтцэд санамсаргүй байдлаар нөлөөлсөн хэмээн мэдээлж байв. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?