ТУРК-ИСТАНБУЛД МЕТРОНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧООР АЖИЛЛАДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

2021-07-26  

  Туркийн Истанбул хотод 16 сая орчим хүн амьдардаг бөгөөд нийтийн тээврийн үндсэн хэрэгцээг метро хангадаг. Өргөн газар нутаг хамарсан, хүн ам тархан суурьшсан энэ хотын захиргаа  танбул хотын захиргаа метроны жолоочоор сурах, ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна.  3 жилийн өмнө 8-хан эмэгтэй жолоочтой байсан бол өнөөдөр нийт метроны жолооч 800 хүний 120 гаруй нь эмэгтэй болж тоон үзүүлэлт өссөн байна. Истанбулын метроны чиглэл, өртөө тасралтгүй нэмэгдсээр байгаа нь эмэгтэйчүүд ажиллах боломжийг илүү гаргаж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 15%-р өсч өнөөдрийн байдлаар нийт 16 чиглэл, 189 өртөө ажиллаж байна.

  • Ярилцлага

Марва Озкаяа – метроны жолооч

Эхэндээ би ийм ажлын талаар бодоогүй байсан, дараа нь ажилд орох заруудыг үзээд гэр бүл, ээж, аав, нөхөртэйгээ хамт энэ ажлыг хийх чадварынхаа талаар бодож эхэлсэн бөгөөд ажилд орох хүсэлт өгөөд үзэхээр шийдсэн. Гэнэт ажилд тэнцсэнээ мэдээд олон янзын сургалт дамжаанд сууснаар одоо ажлаа хийж эхлээд жил хагас болсон байна. 

Метроны жолооч байх эмэгтэй хүний хувьд тийм ч хэцүү зүйл биш, эрэгтэй эмэгтэй хүмүүст адилхан л хөдөлмөрийн нөхцөл байгаа. Би өглөө ажилдаа явахаар 4 цагт босдог, манай хамт ажилладаг бусад эрэгтэй жолооч нар ч бас 4 цагт босдог. 

Нөхөр маань анх ажилд ороход ээлжээр ажиллах тухай мэдэж байсан учраас би гэрийн ажлаа ээлжлээд хийдэг. Хэрвээ би өглөө ажилтай бол өдөр гэртээ байна, өдөр ажилтай бол өглөө бусад гэрийн ажлаа амжуулна гэх мэт. Бас хэдийгээр метро тасралтгүй ажиллаж байгаа ч бидэнд 7 хоногийн амралтын өдөр байдаг нь их таалагддаг.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?