К.ХАРРИС СИНГАПУР, ВЬЕТНАМД ИРЭХ САРД АЙЛЧИЛНА

2021-07-31  

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Энэтхэг, Номхон далайн бүс дэх хоёр “чухал” түнштэйгээ харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Сингапур, Вьетнамд наймдугаар сард айлчилна гэж Цагаан ордон баасан гарагт мэдэгдэв.

Тус ордны мэдээлснээр, энэхүү айлчлал нь БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөнд шууд өртөж буй бүс нутаг болох Зүүн Өмнөд Ази дахь эвслийг гүнзгийрүүлэх зорилготой ажээ. Ингэснээр К.Харрис нь Вьетнамд бүрэн эрхийнхээ хугацаанд айлчилсан анхны АНУ-ын дэд Ерөнхийлөгч болох юм.

Айлчлалынхаа үеэр дэд Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдал, коронавирусний цар тахалтай тэмцэх дэлхий дахины хариу арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлт, хууль тогтоомжид тулгуурласан олон улсын дэг журмыг хөхиүлэх дэмжих чиглэлд гаргах хүчин чармайлт зэрэг асуудлаар Засгийн газруудын өндөр түвшнний төлөөлөгчидтэй хэлэлцэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Энэтхэг, Номхон далайн бүс дэх Хятадын эдийн засаг, цэргийн үйл ажиллагааг сөрөн зогсохын тулд холбоотнууд, түншүүдийнхээ дэмжлэгийг авахаар ажиллаж буй юм. Ийнхүү удахгүй болох айлчлал нь Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын байр суурийг бэхжүүлэх зорилготой бололтой байна.

Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин саяхан Сингапур, Вьетнам, Филиппинд айлчилснаар Ж.Байдены засаг захиргаанаас Зүүн Өмнөд Азид айлчилсан анхны гишүүн болсон юм. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?