ЯПОН ГАДААДАД СУУГАА ИРГЭДЭЭ НИСЭХ БУУДЛУУДАД ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-08-02  

Япон улс эх орондоо түр хугацаагаар ирж буй гадаадад суугаа иргэдээ нийслэл Токио хот дахь болон тус хотын ойролцоо оршдог олон улсын хоёр нисэх онгоцны буудалд коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.

Тодруулбал, Чиба мужийн Нарита олон улсын нисэх буудал болон Токио хотын Ханэда нисэх буудалд 10-17 цагийн хооронд вакцин хийлгэх боломжтой болжээ. Ийнхүү вакцинд хамрагдахын тулд иргэд Засгийн газрын цахим хуудсаар  захиалга өгөх ёстой байна.

Японы Засгийн газар гадаадад амьдарч буй өөрийн улсын иргэдийг хамруулсан санал асуулга явуулсны дүнд энэхүү шийдвэрийг гаргажээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь эх орондоо вакцинжуулалтад хамрагдахыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр, гадаадад оршин суугаа 40 мянга орчим иргэн улсдаа вакцинжуулалтад хамрагдана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Энэхүү вакцинжуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлүүлнэ.

Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны нэгэн өндөр албан тушаалтан, халдвар дэлхий даяар тархаж буй энэ үед вакцин хийлгэхийг хүссэн иргэддээ энэхүү боломжийг ашиглахыг уриалжээ. 

 
Эх сурвалж: ТОКИО. /NHK/
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?