ШИНЭ ЗЕЛАНДАД 5.1, 5,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2021-08-02  

Шинэ Зеландын Хойд арлын төв хэсэгт орших Уаикато мужид орон нутгийн цагаар шөнийн 1:30 цагийн орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Байгалийн гамшгийн уршгийн талаар мэдээлдэг "GeoNet" цахим хуудасны мэдээлснээр, уг газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа өөр сул газар хөдлөлт болжээ. 

Ийнхүү хойд арлыг дамнан амьдардаг олон мянган оршин суугч шөнө дундын үед газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрсэн байна. Харин "GeoNet", гүнд болсон газар хөдлөлт хүчтэй мэдрэгддэг боловч ихэвчлэн голомтоос хол байдаг хэмээн оршин суугчдыг тайвшруулжээ. 

Мөн Шинэ Зеландын Кермадекийн арлуудад өнөөдөр орон нутгийн цагаар 1:27 цагийн орчимд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн байна. Уг газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ. 

 
 
Эх сурвалж: ВЕЛЛИНГТОН. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?