"NOVAVAX" ВАКЦИНАА БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ ХУГАЦААГАА ХОЙШЛУУЛЖЭЭ

2021-08-06  

 Америкийн биотехнологийн “Novavax” компани “COVID-19”-ийн вакцинаа яаралтай журмаар бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа энэ оны дөрөвдүгээр улиралд болгон хойшлуулж буйгаа пүрэв гарагт мэдэгджээ.

Өмнө нь тус компани гарган авч буй вакцинаа хэрэглэхийг зөвшөөрөхийг АНУ-ын холбогдох байгууллагуудаас гуравдугаар улиралд хүсэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм.

“Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэхүү хүсэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд гаргах төлөвтэй байна” гэж “Novavax”-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн асуудал хариуцсан тэргүүн, доктор Грегори Гленн “CNN” телевизэд мэдээлжээ.

Мөн судалгааны ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?