ОУОХ БЕЛАРУСИЙН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ ХАСЖЭЭ

2021-08-06  

 Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Беларусийн хөнгөн атлетикийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.

Тодруулбал, дасгалжуулагч нар тамирчин Кристина Тимановскаяд эх орон руугаа буцах шахалт үзүүлсэн болох нь батлагдсаны дараа ОУОХ ийнхүү шийдвэрлэсэн байна.

Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовнисон К.Тимановскаягийн хувьд уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд Польшийн Засгийн газраас түүнд орогнох эрх олгосон юм.

ОУОХ-ны мэдээлснээр, тэмцээндээ хараахан оролцоогүй байгаа бусад тамирчдын "сайн сайхны төлөө" түр арга хэмжээ авах үүднээс ийнхүү хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?